Томуугийн өвчлөл ихэсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-01-05 19:18:53

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт томуугийн дэгдэлт ихэсч, тэр дундаа 0-5 насны хүүхдүүд хүндээр өвдөх нь их байна.

Бага насны хүүхдүүд ханиад дөнгөж хүрч эхэлсэн байдалтай эмнэлэгт хандсанаас хойш 1-2 хоногийн дараа хатгалгаа болж хүндэрч байгаа юм. Энэ нь томуугийн вирүсийн онцлогоос шалтгаалж байгаа гэсэн үг. БОЭТ-ийн Хүүхдийн тасаг, амбулаторид өдөрт 110-120 хүүхэд үзүүлж байна. Хүүхдийн эмч нар шаардлагатай тохиолдолд ХӨСҮТ-өөс зөвлөгөө авч, тасаг, амбулатори, өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа ч томуугийн дэгдэлт төдийлөн буурахгүй байгаа учир цэцэрлэгүүдэд хорио тогтоох талаар ч хөндөж байна.

Томуугийн дэгдэлт ихэсч байгаатай холбоотойгоор ОНХС-ийн 5 сая төгрөгийн санхүүжилтээр зорилтот бүлгийн айл өрхийн 330 хүүхдийг вакцинжуулалтад хамруулаад байна гэж ЭМГ-аас мэдээлэв.   

Холбоотой мэдээ