БНХАУ-ын хүн ам 2029 онд хамгийн өндөр тоонд хүрнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-01-06 11:58:37

БЭЭЖИН. /BBC/. БНХАУ-ын хүн ам зогсолтгүйгээр буурч эхлэхийн өмнө буюу 2029 онд хүн амын тоо 1.44 тэрбумд хүрнэ гэж тус улсын Засгийн газрын тайланд мэдээлэв.


БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн /НШУА/ мэдээлснээр, ажиллах хүчний тоо багасч, хүн амын насжилт өндөр болох эрсдлийг зохицуулах бодлогуудад Хятадын Засгийн газар нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болсон ажээ. Уг хоёр өөрчлөлтийн аль аль нь нийгэм болон эдийн засгийн таагүй үр дагаврыг авчирна гэж онцлон тэмдэглэсэн байна.


“БНХАУ-ын хүн ам 1.41 тэрбумд хүрсэн” гэж НҮБ-ын хамгийн сүүлийн тайланд мэдээлсэн юм. НШУА-ын Хүн ам, хөдөлмөр эрхлэлтийн тайланд мэдээлснээр, төрөлтийн түвшин буурах болсон нь олон асуудлыг бий болгохын нэг нь ажиллах насны хүн амын тоо зогсонги байдалд орох ажээ.


Энэ зууны дунд үе гэхэд БНХАУ-ын хүн ам 1.36 тэрбум болж буурах төлөвтэй байгаа нь ажиллах хүчний тоо 200 орчим саяаар буурахад нөлөөлөх ажээ. Хэрэв төрөлтийн түвшин бага хэвээр байх аваас 2065 он гэхэд хүн амын тоо 1.17 тэрбумд хүрэх юм.


Дэлхийн хамгийн их хүн амтай БНХАУ нь 2015 онд нэг хүүхдийн бодлогыг зогсоосон билээ. Энэ нь урт хугацаанд таатай үр дүнг авчрах боловч богино хугацаанд авч үзвэл, хүүхдүүд болон өндөр настнуудын тоог нэмэгдэхэд нөлөөлөх ажээ. Урьдчилсан таамаглалуудаас үзэхэд, 2035 онд өндөр настай хүн амын тоо 400 саяд хүрэх төлөвтэй байгаа нь 2017 оны ижил үзүүлэлтээс 160 саяаар өсөх юм байна. 

Холбоотой мэдээ