Жагсаал цуглаан өрнүүлэгчдийн удирдагчид нэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-01-06 12:24:32

ПАРИС. /NHK/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны хэрэгжүүлж буй бодлогыг эсэргүүцэгчид Засгийн газрын байр руу хүчээр нэвтэрч, өндөр албан тушаалтныг арын хаалгаар зугтахад хүргэсэн байна.


Бямба гарагт “Шар хантаазтнууд”-ын энэ оны хамгийн анхны жагсаал цуглаан орон даяар өрнөсөн байна. Үүнд нийт 50 мянга орчим хүн оролцсон гэж Дотоод хэргийн яамны төлөөлөгч мэдээлжээ.


Жагсагчид Парис хотын төвд цагдаагийн ажилтнуудтай мөргөлдөөн үүсгэсэн ба тэдний зарим нь Засгийн газрын байранд халдаж, Засгийн газрын хэвлэлийн албаны төлөөлөгчийг зугтахад хүргэсэн байна.


Засгийн газар шатахууны татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг эсэргүүцэгчид өнгөрсөн оны 11 дүгээр сараас долоо хоног бүрийн бямба гараг бүрт жагсаал цуглаан өрнүүлж эхэлсэн билээ. Жагсаалыг намжаахын тулд Э.Макрон 12 дугаар сард шатахууны татварын өсгөхийг цуцалж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэснээ олон нийтэд зарласан юм.


Гэсэн хэдий ч тэдгээр арга хэмжээнүүдэд “шар хантаазтнууд” сэтгэл хангалуун бус байгаа ажээ. Энэ долоо хоногийн бямба гарагт жагсагчдын удирдагчид Марсель хотноо анх удаа уулзсан байна.


Уулзалтын дараа жагсагчдын төлөөлөгчид хэвлэлийн бага хурал хийж, ирээдүйд илүү өндөр амжилтад хүрэхийн тулд жагсагчдын хүчийг нэгтгэх хэрэгтэй хэмээн зөвшилцсөн тухайгаа мэдэгджээ. 

Холбоотой мэдээ