" Дэгдээхэй нас-2016” ардын бүжгийн наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-11 10:07:43

Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгад сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд зохион байгуулагдсан "Дэгдээхэй нас" ардын бүжгийн наадам өчигдөр зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Энэхүү наадам нь үндэсний соёл, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, бүжгийн урлагийг таниулах, тэдний авьяасыг нээн хөгжүүлэх, хөдөлгөөний эвсэл болон бүжиглэх ур чадвар суулгах, хөгжмийн ритм, сонсголыг хөгжүүлэх, гоо зүйн мэдрэмжтэй болгох, бие бялдрыг нь хөгжүүлэн өв тэгш хүмүүжил олгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, улмаар хүүхдийн бүжгийн урын санг баяжуулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 5 сумын 9 цэцэрлэгийн багачууд оролцлоо.

Наадмын тэргүүн байрыг  Бор-Өндөр сумын Бүжинхэн цэцэрлэгийн "Монгол донж" хамтлаг хүртлээ. Удаах байранд Хэрлэн 1-р цэцэрлэгийн "Багачууд" хамтлаг хүртэж, 3-р байранд Баян-Адарга сумын "Хатад" хамтлаг тус тус шалгарлаа.

Энэхүү наадам нь Хэнтий аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаагаар онцлог ажээ.

Тус наадам өндөрлөөд Хан Хэнтий чуулгад  “Би эстрадын дуучин-2016” аймгийн хүүхдийн XVIII наадам үргэлжлээд зохион байгуулагдаж байна.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ