Тэмцээний тэргүүн байранд хугацаат цэргийн тасаг оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-11 12:39:57
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит “Марш тактик”-ийн тэмцээн болж хүчний 13 байгууллагын 200 гаруй алба хаагч хурд, хүчээ сорилоо.

18 дахь жилдээ болж буй уг тэмцээнд Монголын үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагууд оролцдогоороо онцлог юм. “Марш тактик”-ийн тэмцээн 10 км-ын зайд зургаан төрлийн нөхцөлд үүрэг гүйцэтгэх даалгавраар өрнөсөн юм. Энэ нь цэрэг хүчний байгууллагын бэлэн байдлыг шалгахын дашрамд иргэд гэнэтийн осол, аваарийн үед  хэрхэн ажиллах мэдлэгийг олж авдаг ажээ. Тухайлбал, саадтай зурвас туулах, химийн хортой орчныг гэтлэх, буудлага зэрэг олон нөхцөлд хэн илүү сайн чадварлаг ажиллаж байгааг нь сорилоо. Тэмцээний тэргүүн байранд Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн дэслэгч Н.Оюунбат ахлагчтай хугацаат цэргийн тасаг, хоёрдугаар байранд тус ангийн дэслэгч М.Бат-Эрдэнэ ахлагчтай гэрээт цэргийн тасаг, гуравдугаар байранд ахлах дэслэгч Б.Наранбаатар ахлагчтэй байнгын бүрэлдэхүүн тасаг шалгарав.

Энэ жил Монгол улсад Зэвсэгт хүчин байгуулагдсаны 95, Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 186 дугаар анги байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ