Энэ онд Орхон аймагт хоёр сургууль, гурван цэцэрлэг шинээр барина

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-01-09 20:02:39
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Энэ онд Орхон аймагт улсын төсвийн хөрөнгөөр хоёр сургууль, гурван цэцэрлэг шинээр барьж, хоёр цэцэрлэг өргөтгөн, нэг сургуулийн дотуур байр барина. 


Тухайлбал: Баян-Өндөр сумын Рашаант багт 250,  Уурхайчин  багт 928 хүүхдийн багтаамжтай сургууль,  Булаг,  Яргуйт,  Эрдэнэ баг тус бүрт  150 хүүхдийн цэцэрлэг барьж Их-Залуу багийн 23 дугаар цэцэрлэг, Согоот багийн 4 дүгээр цэцэрлэгийн барилгыг өргөтгөх бол Жаргалант суманд сургуулийн дотуур байр барих ажээ.

Мөн Баянцагаан, Говил, Эрдэнэ багт Багийн төвийн цогцолбор шинээр байгуулж, залуучуудыг хөгжүүлэх, сургалт мэдээллийн “Залуучуудын ордон” байгуулна. Түүнчлэн  тус сумын Даваат, Наран баг тус бүрт “Соёлын төв”-ийн барилга, Рашаант багт “Хүүхдийн тоглоомын парк”, Баянцагаан багт инженерийн шугам сүлжээг байгуулж гэр хорооллын иргэдийн амьдрах ая тухтай орчин нөхцөлийг сайжруулна.

Дэд бүтэц, зам харилцааг улам өргөжүүлж Дөмөг захаас Согоот баг хүртэл 2.1 км,  Баянбулаг, Булаг, Даваат, Наран, Рашаант, Цагаанчулуут багт хатуу хучилттай авто зам барих бол Баянбулаг, Булаг, Даваат, Наран, Рашаант, Цагаанчулуут багийн дэд бүтцийг сайжруулж Бүрэнбүст, Уртбулаг багийн гадна тохижилтыг улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ гэж аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ