Сар шинийн баярыг угтан хүнсний чанар, аюулгүй байдлыг шалгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-01-09 15:39:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын байгууллагаас сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан өнөөдрөөс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор хяналт шалгалтыг эхлүүллээ.


Улсын байцаагч нар хүнсний чанар, стандарт, мал эмнэлэг, ургамал хамгаалал, хорио цээр, эрүүл ахуй, халдвар хамгаалал, барилгын техник, эрчим хүчний хяналт /цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн/-ын  объектуудад шалгалт явуулна. Тухайлбал, хэвийн боов, банш буузны үйлдвэрлэл, хүнсний өргөтгөсөн худалдаа, экспо, зах худалдааны төвүүд, ил задгай худалдаа эрхлэгчид, золголт зохион байгуулах зоогийн газрууд, нийтийн эзэмшлийн гудамж талбай, зориулалтын бус ажлын байранд айраг, ууц өвчүү, сүү, сүүн бүтээгдэхүүн болон түүхий мах, махан бүтээгдэхүүн худалдаалж буй газрууд, олон нийтийн барилга байгууламжийн лифт ашиглалт,  цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн хангамжид  хяналт шалгалт хийх юм.

Иймээс иргэд гомдол, санал, зөрчилтэй холбогдсон мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 24 цагийн туршид ажилладаг 70128012 дугаарын утсанд өгч болох бөгөөд харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст  хандахыг нийслэлийн МХЕГ-аас зөвлөлөө.

Хяналт шалгалт ирэх сарын 08-ныг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ