Цагаанхайрхан суманд цас ихтэй, мал бэлчээрлэхэд хүндрэх төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-01-12 22:29:01


   Увс /МОНЦАМЭ/. 2018 оны жил эцсийн тооллогоор Цагаанхайрхан сум 596 өрх, 2088 хүн ам, 169080 толгой мал тоолуулсан байнаСумын хэмжээнд тэмээ 418, адуу 6187, үхэр 5231, хонь 75720, ямаа 81524 тоолуулжээ. 2019 оны 1 дүгээр сарын 10-ны байдлаар тус суманд жирэмсэн эх 24, үүнээс хөдөө багт 13 хүн байна. Мөн 0-5 насны хүүхэд 272 бүртгэлтэй байгаагаас 0-1 насны 43 хүүхдийг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулж байгаа аж. Тус суманд өвөлжилт ямархуу байгаа талаар сумын Засаг дарга Д.Дагвасүрэнгээс тодрууллаа.

Хөдөөгийн гурван багт 303 өрхийн 169080 толгой мал өвөлжиж байна. Малчид болон мал бүхий иргэд 374.4 тн хадлан, 39,86 тн гар тэжээл, 102,3 тн хужир шүү бэлтгэж, сумын аюулгүйн нөөцөд 30 тн өвс, 10 тн тэжээл нөөцөлсөн. 2018 оны 12 дугаар сарын 24-ѳѳс хүйтний эрч эрс чангарч шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 33-39 хэм хүйтэн байна. Бүх нутгаар цасан бүрхүүл тогтож хяр, ар хэсгээрээ цас хатууран цаашдаа мал бэлчээрлэхэд хүндрэх төлөвтэй байна.

Тус сум нь 2018 онд нэгдсэн халаалтад холбогдсоноор модны хэрэглээ багассан. Байгууллагуудын халаалт хэвийн явагдаж байна” хэмээн Цагаанхайрхан сумын Засаг дарга Д.Дагвасүрэн манайд мэдээллээ.

 

Холбоотой мэдээ