Их Британи Индонезид төлөөлөгчийн газраа нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-01-11 14:00:24

ЖАКАРТА. /Xinhua/. Их Британи Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ гишүүн орнуудтай харилцаагаа өргөжүүлэх үүднээс төлөөлөгчийн газраа Индонезид нээхээр болсон байна. Энэ тухай Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Байнгын орлогч төрийн нарийн бичгийн дарга Саймон Макдональд мэдэгдэв.


“Энэхүү төлөөлөгчийн газар нь Их Британи Европын Холбооноос гарсны дараа дэлхийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд ажиллах зорилтын нэгээхэн хэсэг байх юм” гэж тэрбээр нэмж хэлжээ.


Сүүлийн 45 жилийн хугацаанд бид Европт гол анхаарлаа хандуулж ирсэн. Ирээдүйд бид дэлхий дахинд тэр дундаа АСЕАН-ы гишүүн орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа тэлэх чиглэлд ажиллах болно” гэж С.Макдональд АСЕАН-ы Улс төр, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Хоанг Ан Туантай уулзах үеэрээ хэлсэн байна.


Индонезид суух Элчин сайдыг энэ онд томилсны дараа уг төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа явуулж эхлэх ажээ.

Холбоотой мэдээ