CNN: АНУ Сириэс цэргийн техникүүдээ тээвэрлэж эхэлжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-01-11 15:09:22

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн цэргүүдийг Сириэс эргүүлэн татах төлөвлөгөөний дагуу Вашингтон цэргийн техникүүдээ тус улсаас тээвэрлэж эхэлсэн тухай телевизийн CNN суваг мэдээлжээ.  


Эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн хэдэн өдөр “газрын техникүүдийн” эхний хэсгийг Сириэс тээвэрлэсэн байна. Чухам ямар техникүүдийг, хааш нь яаж хүргэсэн талаар CNN суваг тодорхой мэдээлээгүй байна. Мэдээлэлд онцлон тэмдэглэж буйгаар, Сирийн хойд нутгаас эхлэн цэргүүдийг татах аж.


Цэргүүдийг эргүүлэн татах ажиллагааг явуулахад гол үүргийг АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал гүйцэтгэж байгаа аж. Уг ажиллагаанд ямар хөлөг онгоцууд, нисэх онгоцууд, нисдэг тэргүүд болон газрын техникүүд ашиглахыг өмнө нь тодорхойлжээ. 

Холбоотой мэдээ