“Тэмээн соёл-2019” өдөрлөг Булган суманд болж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-01-12 19:27:12

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Булган суманд “Тэмээн соёл-2019” өдөрлөг өнөөдөр эхэллээ. Тус аймаг “Тэмээ” дэд хөтөлбөрийг баталсны хүрээнд жил бүр тэмээн сүргийн тоо толгойг өсгөх чиглэлээр тодорхой ажил төлөвлөж олныг хамруулсан өдөрлөг зохион байгуулж хэвшээд байгаа.

Энэ жилийн өдөрлөгт Булган сумын гурван багийн 15 малчин гурван хөсөг, 120 тэмээтэйгээ оролцож байна. Маргааш өдөр үргэлжлэх өдөрлөгийн үеэр шилмэл буур, ингэ, ганган ботго, эмнэг тэмээ сургах, буйл зорох, ногт зангидах, тэмээн уралдаан зэргийг зохиохоор төлөвлөсөн гэж ХХААГ-аас мэдээлэв. Жилийн эцсийн мал тооллогоор Дорнод аймаг 6063 тэмээ тоолуулсан нь өмнөх оноос 8.7 хувиар өссөн аж. 

Холбоотой мэдээ