Ахмад депутатуудад хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-01-14 15:31:17

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн арга хэмжээний хүрээнд энэ сарын 13-ны өдөр Өрлөг жанжин Г.Дэмидийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Тус ёслолд Цэргийн штабын бие бүрэлдэхүүн Архангай аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Тагнуулын албаас албан хаагчид жагсаж, Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Засаг даргын орлогч Б.Болормаа, Засаг даргын тамгын газрын дарга Б.Цэрэннадмид, Ардын их хурлын депутат Т.Ядамсүрэн, Агентлаг хэлтсийн дарга нар болон албан хаагчид оролцож, хүндэтгэл үзүүлэв.

Үндсэн хуулийг батлахад Архангай аймгаас 19 хүн оролцож, батлалцаж байсан түүхтэй. Өнөөдөр энэ 19 хүний 5 нь аймагтаа амьдардаг бат тэдэнд аймгийн Засаг дарга, хэлтэс, агентлагийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.


Ахмад депутат Т.Ядамсүрэн “Шинэ Үндсэн хууль батлахад их олон хоног хуралдаж байж, хэлэлцэж, баталж байлаа. Одоо надад 1924 оны Үндсэн хуулийн хувилбар байна. Энэ хуулийг 1954 он хүртэл дагаж мөрдөөд тухайн ондоо ахин баталгаажуулсан байдаг” хэмээн ярьж байлаа.  

Холбоотой мэдээ