М.Помпео БНАСАУ-ын төлөөлөгчтэй энэ долоо хоногт уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-01-15 11:34:29

СӨҮЛ. /Reuters/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ долоо хоногийн пүрэв эсвэл баасан гарагт БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чольтой Вашингтон хотноо уулзана гэж БНСУ-ын “Chosun Ilbo” сонин мягмар гарагт мэдээлэв.


БНАСАУ-ын төлөөлөгч мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах хүсэлтэй байгаа гэж “Chosun Ilbo” сонин АНУ-БНАСАУ-ын хэлэлцээний ойрын эх сурвалжийг иш татан мэдээлсэн байна.


БНСУ-ын сонинд гарсан мэдээллийн талаар АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчөөс лавлахад, “Бидэнд уулзалтын талаар мэдээлэл байхгүй байна” гэж мэдэгдсэн бол Цагаан ордон хариу өгөөгүй байгаа ажээ.


Энэ сарын эхээр БНАСАУ-ын удирдагчаас таатай захидал хүлээн авсан гэж АНУ-ын төрийн тэргүүн мэдэгдээд, Ким Жөн Унтай нэг юм уу хоёрдугаар сард уулзаж магадгүй гэж хэлсэн билээ. 

Холбоотой мэдээ