20 мянга гаруй мал хорогдоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-12 20:11:40

3 сар гарсаар байгаль, цаг агаарын байдал тун таагүй байна. Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт цас их орж, хүчтэй шороон шуурга тасралтгүй шуурч байгаагаас хаваржилт хүндэрч, 20 гаруй мянган мал хорогдсон мэдээтэй байна.

3 сарын 3,4-ний өдрүүдэд орсон цасан шуурганы улмаас 14056 гаруй толгой мал буюу Баян-Өндөр сумаас 3340, Бүрд сумаас 7865, Баруунбаян-Улаан сумаас 648, Есөнзүйл сумаас 877, Хужирт сумаас 676, Хархорин сумаас 650 мал хорогджээ. Энэ үеэр цасан суусан гэх нэг, гал түймэр гарч гэр шатсан гэх нэг дуудлага тус тус ирж, Онцгой байдлын газрын аврагчид шуурхай ажиллан хүний амь нас эрсдэхээс авран хамгаалсан байна.

Одоогоор Есөнзүйл, Бүрд, Өлзийт, Баян-Өндөр, Сант сумдад 30-40 см цастай, зарим газар цасан хунгар үүсч зам боосон байдалтай байгаа учраас аймгийн Засаг дарга захирамж гаргаж, 22 сая төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлээд байгаа юм.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ