Хумхаагийн тархалт эрс буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЖЕНЕВ. /АР/. Хумхаа өвчнийг дарахаар 2000 оноос тууштай хүчин чармайлт гаргасны дүнд Африкт энэ өвчний бараг 700 сая тохиолдлоос урьдчилан сэргийлж чадсаныг судалгаа харууллаа.
“Nature” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайлангаас үзвэл, тус тивд хумхаагийн халдвар авагсдын тоо 2000 оноос хойш 50 хувиар буурчээ.
Шумуулаас хамгаалах тор орондоо татсан нь энэ өвчний тархалт буурахад голлон нөлөөлсөн байна.
Мөн ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдэгдсэнээр, дэлхийн хэмжээнд хумхаагаар нас барагсдын түвшин 2000 оноос хойш 60 хувиар буурч, зургаан сая гаруй хүнийг хумхаагийн халдвар авахаас урьдчилан сэргийлэн аварч чаджээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
11 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
11 цаг
Сэтгэгдлүүд