Европын Холбоо онгоцны түлшний хангалттай нөөцтэй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
g.enkh-od@montsame.gov.mn
2026-04-27 15:32:38

АФИН, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /BTA/. Европын Холбоо (ЕХ) нисэх онгоцны түлшний хангалттай нөөцтэй, шаардлагатай тохиолдолд гурван сар хүртэлх хугацаанд стратегийн нөөцийг ашиглах боломжтой гэж тус холбооны Тогтвортой тээвэр, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн комиссар Апостолос Цицикостас Дельфийн эдийн засгийн оролцох үеэрээ мэдэгджээ. 


А.Цицикостас үг хэлэхдээ эрчим хүчний хямралын асуудлыг голчлон хөндөж, агаарын тээврийн зарим компани нислэгээ цуцалж буйг нийлүүлэлтийн хомсдол гэхээсээ илүүтэй түлшний үнийн өсөлттэй холбон тайлбарлав. Түүнчлэн тэрбээр өнөөгийн эрчим хүчний хямралыг түүхэн дэх хамгийн том хямрал гэж тодорхойлоод, энэ зун нэлээд хүнд байж магадгүй гэж таамаглаж байна. 


Европын комиссар мөн Ойрх Дорнод дахь дайн ойрын хугацаанд зогсохгүй бол дэлхийн хэмжээнд ноцтой үр дагавар дагуулж болзошгүйг анхааруулжээ. Түүнчлэн ЕХ-ны цэргийн хөдөлгөөнт байдлыг хангах төлөвлөгөөний талаар дурдсан байна. Уг төлөвлөгөөнд Европ даяар стратегийн ач холбогдол бүхий 500 байгууламжийг шинэчлэх зэрэг ажлыг тусгажээ. 

Тэрбээр Азиас Европ руу чиглэх жуулчдын урсгал эрс буурах төлөвтэй байгааг дурдсан байна. 

Холбоотой мэдээ