Д.Дорлигжавыг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-16 15:01:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарыг үндэслэлгүй хорьсон гэх өмгөөлөгчдийнх нь гомдлыг Хан-Уул дүүргийн шүүх өнөөдөр хэрэгсэхгүй болгов.

Энэ сарын 8-нд АТГ-аас Д.Дорлигжав, Д.Баатар нарын гэр, албан өрөөнд нэгжлэг явуулж, улмаар тэднийг нэг сарын хугацаатай хорих шийдвэр шүүхээс гарсан. Харин тэдний өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нар шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж гомдол гаргаад байсан юм. Харин өнөөдрийн шүүхийн шийдвэрээр дээрх гомдлыг хэрэгсэхгүй болгож, цагдан хорих шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ.

Тодруулбал, Д.Дорлигжав Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан "Рекат Монголиа" ХХК-ийн дансаар Т.Ганболдоос 4 сая ам.долларын хахууль авсныг прокурорын байгууллагаас мэдээлсэн.

Холбоотой мэдээ