“Huawei” компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн мэдээллийг ашиглах боломжтой гэх мэдээллийг няцаав

Дэлхийн мэдээ | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-01-16 15:02:51

БЭЭЖИН. /BBC/. Huawei” компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийг тагнах хүсэлтийг БНХАУ-ын эрх баригчид тавьж байсан гэх мэдээллийг тус компанийн үүсгэн байгуулагч Рэнь Жэнфэй няцаасан мэдэгдэл хийсэн байна.


Huawei” компани аюулгүй байдалд эрсдэл үүсгэж байна гэдэг мэдээлэл олон нийтийн дунд тархсанаас хойш Р.Жэнфэй гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага ховор өгсөн байна. Ярилцлагын үеэр тэрбээр охин Мэн Ваньжоугаа маш их санаж байна гэж хэлжээ.


Тус компанийн Санхүү хариуцсан захирал М.Ваньжоу нь Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчсөн гэх хэрэгт буруутгагдаж, Канадад баривчлагдсан бөгөөд тус улсын хилийг давахгүй байх шийдвэрийг шүүх гаргасан билээ.


Huawei” компанийн үүсгэн байгуулагч гадаадын сэтгүүлчдэд мэдээлэл өгөх арга хэмжээг гурав дахь удаагаа зохион байгуулж буй нь энэ бөгөөд урьд нь гурван жилийн өмнө энэ төрлийн арга хэмжээг зохион байгуулж байжээ. Энэ удаагийн арга хэмжээнд зургаан сэтгүүлч уригдсаны дунд Financial TimesBloomberg”, Wall Street Journal”-ын сэтгүүлчид багтжээ.


Р.Жэнфэй 1978 онд Коммунист намд элсэж байсны зэрэгцээ тэрбээр Ардын чөлөөлөх армийн гишүүн гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа юм.


Huawei” компанийн үүсгэн байгуулагч энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэхдээ, “Би эх орондоо хайртай, би Коммунист намыг дэмждэг, гэсэн хэдий ч би дэлхий нийтэд хор хөнөөл учруулах зүйл хийхгүй” гэжээ. Мөн тэрбээр, түншүүдийнхээ талаархи мэдээллийг өгөхийг БНХАУ-ын эрх баригчид хэзээ ч хүсч байгаагүй гэж хэлсэн байна.

Холбоотой мэдээ