Иргэдээс ирсэн гомдлын 98 хувийг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-01-17 12:34:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын  тамгын газарт төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс нийт 35560 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирснээс 98 хувийг шийдвэрлэжээ.

Үүний 21039 буюу 56.2 хувь нь сумдын Засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтанд, 13350 буюу 37.5 хувь  нь Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад, 1171 буюу 3.3 хувь нь аймгийн Засаг даргын тамгын газарт ирсэн байна. Ирсэн өргөдөл гомдлын зонхилох нь нийгмийн халамжийн тэтгэмж, зээл төсөлд хамрагдах, гэр болон мөнгөн тусламж, ажлын байр хүссэн хүсэлтүүд байгаа гэнэ. Мөн сумдын Засаг даргын тамгын газар, агентлаг байгууллагууд цахим хуудас, иргэдийн санал хүсэлт хүлээн авах утас ажиллуулж иргэдийн санал хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэн ажилласнаар, нээлттэй утас болон цахим сайтад хандсан саналын тоо өмнөх жилүүдээс өссөн ажээ.

Холбоотой мэдээ