Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл нарын хэргийг маргааш шүүнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд маргааш 11.00 цагт болно.
Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн оны 12 дугаар сард тэдний хэргийг яллах дүгнэлт үйлдэн шилжүүлснийг шүүх хүлээн авч дээрх товыг гаргасан байна.
АТГ-аас өнгөрсөн хугацаанд Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл, НЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, "ТОСК" ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, дэд захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргал, Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од, Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх хэрэгт холбогдуулан шалгасан юм.