Сар шинийн баяраа архигүй тэмдэглэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-01-22 22:02:40

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ард иргэдийг сар шинийн баяраа архигүй тэмдэглэхийг уриалжээ.

Тус уриалгад “210 жилийн түүхтэй Мөрөн хотын иргэд та бүхнийг төрт ёсны түүхэн уламжлалт цагаан сарын баярын өдрүүдэд хайртай дотны хүмүүсээ хүндэтгэх нэрийн дор согтууруулах ундаагаар дайлахгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй тэмдэглэн өнгөрүүлэхийг онцолжээ. Мөрөн сумын хэмжээнд гэмт хэрэг зөрчил тэр дундаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдож байгаа тоон үзүүлэлт буурахгүй байгаа гэнэ. Ялангуяа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож байгаад хуулийн хариуцлага хүлээж байгаа иргэд нэмэгдсээр байгаа аж.

Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн оны12 сарын байдлаар 787 гэмт хэрэг, 455 хүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол бүртгэгдсэнээс согтуугаар үйлдсэн 95 тохиолдол бүртгэгджээ.

Холбоотой мэдээ