УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тойрогтоо ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-01-21 21:53:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан амралтын өдрүүдэд Жаргалант, Галт сумын иргэдтэй уулзалт хийж УИХ-аар батлагдсан хууль, тогтоол, 2019 оны төсөв, мөнгөний бодлого, аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр иргэд улс төржилт, хэрүүл тэмцлээс үүдэн төрийн ажил тасарч, түмэн олон хохирох ёсгүй гэдгийг сануулж байлаа. Улиран одож буй нохой жилд Галт сум нэгдсэн халаалтад холбогдож ойн сангаа хамгаалах нөхцөл бүрдсэн, ахмадын өргөө, спорт заал шинээр баригдан, цэцэрлэг, эмнэлгийн өргөтгөлийн ажлууд хийгдэж, Идэрийн голын хөвдөг гүүрийн санхүүжилт шийдэгдсэн, Зүрх багийн 40 орчим өрх нарны эрчим хүчээр хангах станцтай болж, Рашаант баг дээр үүрэн холбооны юнител сүлжээ орсон зэрэг олон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийгджээ.

Холбоотой мэдээ