Жаргалант сумын ахмадууд шинэ өргөөтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-01-21 22:05:16

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ахмадууд шинэ өргөөтэй боллоо.  

Тус аймаг өнгөрсөн оныг Ахмад настнаа дээдлэх жил болгон зарлаж сум бүрт ахмадын өргөөг барьж эхнээс нь ашиглалтад өгч байгаа аж. Ахмадын өргөөний нээлтэд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан оролцож шинэ өргөөг  мялааж эмчилгээний хаш чулуун ор бэлэглэжээ. Тэрээр Цаашдаа ахмадуудынхаа чөлөөт цагаа өнгөрөөх дуртай, халуун дулаан орчныг бүрдүүлэх болно. Ахмадын тэтгэврийн зээлийн хүү 10 хувь болон буурч, тэтгэврийн хэмжээ 24.000-30.000 төгрөгөөр нэмэгдсэн. Цаашид тэтгэврийн зөрүүг ойртуулж, бага тэтгэвэртэй ахмадуудынхыг нэмэгдүүлэх асуудлыг нийгмийн даатгалын  багц хуульд тусгуулах саналаа ажлын хэсэгт хүргүүлнэ” хэмээн ярьж байлаа.

Холбоотой мэдээ