Аймгийн Сайн малчид 360,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-22 15:22:31

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн “Сайн малчин”-аар энэ жил 29 малчин тодорлоо. Аймгийн “Сайн малчин”-ы шагналд нэр дэвшсэн малчид нийгмийн салбарт 360,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний дээр аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан санд 25,8 сая төгрөг хандивласан байна.

            Сайн малчид өнгөрсөн онд 20,0 шахам мянган толгой мал зах зээлд борлуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс 3,8 тэрбум төгрөгийн орлого олжээ.

            Сар шинийн босгон дээр сайн малчин шалгаруулах болзол хангасан Баян-Агт сумын малчин П.Дорждэрэм, Ц.Баярсайхан, Д.Ууганбаяр, Баяннуур сумын малчин Б.Очирбат, Бугат сумын малчин Б.Батгэрэл, Бүрэгхангай сумын  малчин Ж.Алтанхуяг, Б.Нансал, Гурванбулаг сумын малчин Б.Санжаадорж, Н.Хадбаатар, Дашинчилэн сумын малчин С.Баяржаргал, Б.Мөнхбат, Могод сумын малчин Б.Энхтүвшин, А.Батбаяр, Орхон сумын малчин Ж.Мөнхтогтох, С.Жамсранбат, А.Ганбат, Рашаант сумын Г.Батжаргал, П.Батжаргал, Сайхан сумын малчин Л.Ууган-Эрдэнэ, Ж.Мөнхсайхан, Г.Алтангэрэл, Сэлэнгэ сумын малчин Ю.Гантулга, Тэшиг сумын малчин Д.Эрдэнэ-Очир, Хангал сумын малчин Б.Пүрэвжав, Г.Төгсбаяр, Хишиг-Өндөр сумын малчин Д.Мөнхсайхан, Хутаг-Өндөр сумын малчин Б.Мөнх-Эрдэнэ, Д.Жаргалсайхан, М.Лхагважаргал нар аймгийн “Сайн малчин”-аар шалгарлаа.

Холбоотой мэдээ