Голомт банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгаланг нэг сар цагдан хорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-23 21:18:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр Голомт банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгаланг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Хоёр хоногийн өмнө АТГ-аас түүний албан өрөөнд нэгжлэг хийж, улмаар ШШГЕГ-ын 461 дүгээр ангид цагдан хорьсон. Цагдан хорих 48 цагийн хуулийн хугацаа өнөөдөр дуусах тул НПГ-аас Д.Баясгаланг үргэлжлүүлэн хорих саналаа Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг хүлээн авч дээрх шийдвэрийг гаргасан байна.

Голомт банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгаланг Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын авлигал авсан хэрэгт холбогдуулан мэдүүлэг, тайлбар авахаар цагдан хорьсон аж. Учир нь түүний Т.Ганболдоос авсан дөрвөн сая ам.долларын хахуулийн мөнгө Голомт банкаар дамжсаныг мөрдөн байцаалтаар тогтоожээ.

Холбоотой мэдээ