"Сум бүрт хүрч үйлчилье" стратегийг Өмнөговь аймаг амжилттай хэрэгжүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх хүрээнд дархлаажуулалтын чиглэлээр “Сум бүр хүрч үйлчилье” стратегийг 2014 онд боловсруулан, ДЭМБ-ын санхүүжилтээр 2015 онд аймгийнхаа нийт 14 сумдад болон Даланзадгад хотноо амжилттай хэрэгжүүлж ажиллаа.
Энэ сарын 11-нд “Сум бүрт хүрч үйлчилье” стратегийн үйл ажиллагааны тайлан, үр дүнг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд Өмнөговь аймгийн удирдлагууд болоод 14 сумын засаг дарга нар төслийн санхүүжилтийг олгогч ДЭМБ-ын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн ирж оролцсон юм. Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ч.Баяржаргал Стратеги төслийн үр дүнг танилцуулах уулзалтанд хэлэхдээ “Энэхүү төсөл явагдсанаар бага насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтанд хамруулах түүний тоон үзүүлэлт 4 дахин өссөн үзүүлэлт гарсан бөгөөд хамтран ажилласан сум, багийн эмч сувилагч нар арвин туршлага судлаж, баг сумдын Засаг дарга болоод байгууллагууд эрүүл мэндийн байгууллага иргэдтэйгээ хамтран ажиллах тал дээр илүү сайжирсан гэж үзэж дүгнэж байна” гэж хэллээ.
Өмнөговь аймгийн хувьд бага насны хүүхдийн дархлаажуулалт вакцинд хамрагдах явц 98 хувиас дээш өндөр үзүүлэлттэй байдаг гэвч алслагдсан болон бүртгэлгүйгээс болоод 70-аас 80 хүүхэд хамрагдаж чададгүй энэхүү ДЭМБ-ийн техникийн болон санхүүгийн дэмжлэгээр хэрэгжиж буй стратеги хэрэгжсэнээр дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй хүүхдийг нөхөн хамруулах явцын тоон үзүүлэлт 4 дахин нэмэгдсэн нь ажилын үр дүн амжилттай явж байгааг илтгэж байна гэж мэдэгдлээ.
Мөн ДЭМБ-н дэмжлэгтэйгээр 2016 онд стратегийг хэрэгжүүлэх ажиллаж байгаа Төв аймгийн ЭМГ-ын төлөөлөл ирж манай аймгийн хэрэгжүүлсэн туршлага, сургамжийг судаллаа .
Өмнөговь аймаг Н.Золбаяр