Орхон аймгийн түлшний модны хэрэгцээний тодорхой хувийг хангахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-29 14:22:43

Булган /МОНЦАМЭ/ Жил жилийн намар өвөлжилтийн  бэлтгэл хангах үеэр Орхон аймаг руу хууль бусаар мод борлуулах зөрчил нэмэгддэг. Тэгвэл энэ жил Орхон аймгийн иргэдийн түлшний модны хэрэгцээний тодорхой хувийг Бугат, Баян-Агт, Орхон, Хангал, Сэлэнгэ сумаас бэлтгэн нийлүүлэх талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид тухайн суманд чиглэл өглөө.

          Тус аймгийн ИТХ энэ онд ойгоос нийтдээ 117,2 мянган шоометр мод бэлтгэх дээд хязгаарыг тогтоосон юм. Үүнээс үйлдвэрлэлийн зориулалтаар 850, уламжлалт бүтээгдэхүүн хийх зорилгоор 400 шоометр мод бэлтгэхийн дээр ойн арчилгаа болон цэвэрлэгээний журмаар 11,8 мянган шоо метр мод бэлтгэх тооцоо байна.

Холбоотой мэдээ