Монголын нийгэм, эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтын орчинг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-01-30 17:40:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд Канадын Эрдэс баялаг, уул уурхайн ассоциаци болон Канад, Евроази, Оросын бизнес зөвлөл “CERBA”-аас зохион байгуулсан "Эрдэс баялаг, уул уурхай" чуулга уулзалтад оролцож, Монголын нийгэм, эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтын орчин, боломжийн талаар илтгэл тавив.

Тэрбээр Бритиш Колумби мужийн Амбан захирагч хатагтай Жанет Аустинд бараалхаж, тус мужтай боловсрол, соёлын солилцоог өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг татах талаар санал солилцов. Түүнчлэн Амбан захирагчийг Монголд айлчлахыг урьсан юм.

Мөн Элчин сайд Я.Ариунболд Бритиш Колумби мужийн Хөдөлмөр эрхлэлт, худалдаа, технологийн сайд Брюс Ралстонтой уулзаж, монголын талаас ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох, канадын талаас машин механизм нийлүүлэх талаар ярилцлаа.

Түүнчлэн Канадын Эрдэс баялаг, уул уурхайн ассоциаци болон Канад, Евроази, Оросын бизнес зөвлөл “CERBA”-аас хамтран зохион байгуулсан Эрдэс баялаг, уул уурхайн чуулга уулзалтын хэлэлцүүлэгт оролцож Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтын орчин, боломжийн талаар илтгэл тавив.

Холбоотой мэдээ