Улаанбурхан өвчнөөс сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-30 18:41:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хэмжээнд 2018 онд улаанбурхан өвчний 229.066 тохиолдол бүртгэгдсэнээс одоогоор Энэтхэг, Тайланд, Бангладеш, Филиппин, Малайз, БНХАУ, Украин, Гүрж, Серб, Итали, ОХУ зэрэг оронд дэгдэлт гарч, манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх магадлалтай байна.

Иймд  улаанбурхан өвчний болзошгүй дэгдэлтээс сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл албан даалгавар  гаргаж, урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллахыг даалгалаа.

Уг өвчлөл нь улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй хүүхдийн дунд илүү их бүртгэгдэж байгаа аж. Иймээс товлолын вакциныг заавал хийлгэх, хоцорсон, эсвэл огт хийлгээгүй бол нөхөн хийлгэх, вакцин хийлгэх насанд хүрээгүй хүүхдийг олон нийтийн газарт дагуулж явахгүй байх, уг өвчний шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчлэхгүйгээр мэргэжлийн эмчид яаралтай хандахыг мэргэжилтнүүд зөвлөв.

Холбоотой мэдээ