Испанид "Зика" вирусийн халдвар авсан 43 тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-03-15 11:37:53

МАДРИД. /Xinhua/. Испанид одоогийн байдлаар “Зика” вирусийн халдвар авсан 43 тохиолдол бүртгэгдээд байна гэж тус улсын Эрүүл мэндийн яам өчигдөр мэдэгдэв.

Халдвар авсан анхны тохиолдол Испанийн хойд нутгийн Баскийн бүс нутагт илэрсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт халдвар авсан тохиолдол таваар нэмэгдсэн байна.

Дээр дурдсан 43 хүн бүгд “Зика” вирусийн халдвар илүү их тархсан орнуудад байхдаа халдвар авсан бөгөөд Испанид байхдаа халдвар авсан байх боломжгүй гэж үзжээ.

Халдвар авсан 43 хүний дунд жирэмсэн эмэгтэй байсан нь өнгөрсөн долоо хоногт Сантьяго-де-Компостела хотод төржээ. Халдвар түүний хүүхдэд нөлөөлөөгүй гэж тус хотын эрх баригчид мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ