Огтолсон модны оронд 125,2 сая төгрөгийн ойжуулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-31 20:37:57

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ энэ онд ойгоос бэлтгэх үйлдвэрлэлийн ашиглалт, арчилгаа, цэвэрлэгээний зориулалтаар огтолсон модны ойжуулалтын хэмжээг 180,1 га талбайд хийхээр баталлаа.

          Ойн нөөц ашиглаж мод бэлтгэсэн аж ахуйн нэгж, байгууллага ойжуулалтад 125,2 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

          - Ойгоос мод огтолж бэлтгэсэн аж ахуйн нэгж, байгууллагад ойжуулалтын зардлыг тусгаж өгсөн. Харин иргэдийн түлшний хэрэгцээний модны хуваарьт энэ зардлыг оруулаагүй. Хэрэв ойжуулалтын зардал нэмэгдвэл гоожингийн үнэ өсч иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх талтай гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөр ярилаа.

          Мод бэлтгэсэн аж ахуйн нэгж ойжуулалтаа хийх журамтай ч тус аймагт сүүлийн жилүүдэд ойжуулалтын зардлыг сумын байгаль хамгаалах санд төвлөрүүлээд нэгдсэн байдлаар ойжуулалт хийх эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлдэг болжээ. Өнгөрсөн онд Хутаг-Өндөр, Сэлэнгэ сум байгаль хамгаалах санд төвлөрсөн хөрөнгөөр нийтдээ 52,3 га талбайд ойжуулалт хийсэн байна.

Холбоотой мэдээ