Ахуйн зориулалтаар гурван төрлийн ан хийхээр төлөвлөлөө

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-02-01 11:41:15

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид тус аймагт энэ онд ахуйн зориулалтаар агнах амьтдын дээд хязгаарыг баталсан байна.

Ахуйн зориулалтаар 20 зэрлэг гахай, 53 бор гөрөөс агнуулах, 1500 загас бариулахаар төлөвлөж, ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогод 7,8 сая төгрөг оруулж, орлогын тал хувийг байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар болжээ.

Жил бүр тусгай болон ахуйн зориулалтаар агнах, барих амьтдын тоо хэмжээ, ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогын хэмжээг баталдаг ч хэрэгжилт нь хангалтгүй, төсвийн орлогын төлөвлөгөөг тасалж байгаад хариуцлага тооцох талаар аймгийн ИТХ-ын зарим тэргүүлэгч санал гаргасан юм. Тухайлбал өнгөрсөн онд тусгай болон ахуйн зориулалтаар ан амьтан агнах, барих хэлбэрээр нийтдээ 34,2 сая төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн ч тал шахам хувийг олж, төлөвлөгөөг 15,6 сая төгрөгөөр тасалжээ. Баян-Агт суманд бор гөрөөс агнах, загас барих зөвшөөрөл олгоогүй, Баяннуур сум БОАЖЯ-наас шувуу агнах зөвшөөрлөө аваагүй зэргээс төлөвлөсөн орлогоо оруулаагүй өнгөрсөн байна.

Холбоотой мэдээ