БНХАУ эдийн засгийн өсөлтийг дэмжих арга хэмжээ авч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-02-01 15:46:54
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Засгийн газар эдийн засгийн өсөлтийг дэмжих арга хэмжээ авч эхэлжээ. АНУ-тай үүсээд буй худалдааны маргааны улмаас БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний экспорт буурч байгаа энэ үед тус улс дотоодын эрэлтийг хадгалж үлдэх арга хэмжээ авч эхэлсэн байна.


Эдгээр арга хэмжээнд техникийн шаардлага хангахгүй автомашинаа шинэчлэхээр шинэ машин худалдан авч байгаа иргэдэд улсын зүгээс татаас олгох, гурван дугуйт тээврийн хэрэгслээ ачааны машин болон суудлын тэрэг болгон шинэчилж буй хөдөө орон нутгийн иргэдэд урамшуулал олгож буй юм. Мөн гэр ахуйн цахилгаан бараагаа эрчим хүчний хэмнэлттэй, ухаалаг бараа бүтээгдэхүүнээр сольж буй иргэдэд мөн уг татаас хамаарч байгаа аж.


БНХАУ-ын 12 дугаар сарын экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс харьцангуй буурсан юм. Үүний зэрэгцээ өнгөрсөн онд тус улсын ДНБ-ий өсөлт сүүлийн 28 жилд анх удаагаа буурчээ. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Засгийн газар дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон татварын хөнгөлөлт үзүүлэх гэх мэт эдийн засгийн цуврал арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа ажээ.


Холбоотой мэдээ