Академич Х.Намсрайг “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-02-01 16:26:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Ахмадын холбоо  энэ жилээс  “Хүндэт дэвтэр”-тэй болж байгаа бөгөөд энэхүү дэвтэрт жилдээ гурван эрдэмтнийг онцлон алдаршуулж өргөмжлөл, мөнгөн шагнал олгож байхаар болжээ. Анхны шагналаа академич Х.Намсрайд гардууллаа.  

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар сар шинийн баярыг угтан, ахмадуудаа өнөөдөр хүндэтгэн хүлээн авав. Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, “2018 онд ШУА-ийн эрдэмтэд судлаачдын улс орон, нийгэмд оруулсан хувь нэмрийг дурдаад 2019 онд эрдэмтэд  байр сууриа бэхжүүлж, тодруулсан он болно гэдэгт найдаж байна” гэв.   

ШУА нь 2018 онд монголын ахмад настны хуулийн дагуу дэргэдээ “Ахмадын холбоо”-г албан ёсоор байгуулсан бөгөөд холбооны даргаар ахмад эрдэмтэн Ш.Чунаг ажиллаж байгаа юм. Тэрбээр 2019 онд ШУА-ийн  ахмадууд Улаанбаатар сувилалд дараалалгүй үйлчлүүлэх болсныг дуулгалаа.

Ахмадын холбоо 500 гаруй гишүүнтэй бөгөөд энэ хугацаанд холбооны  дүрэм журмыг шинэчлэн баталж  үйл ажиллагааны эрх зүйн орчноо бүрдүүлжээ.

Холбоотой мэдээ