Цахим орчинд тарсан хуурамч мэдээг дамжуулахгүй байхыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх дүүрэгт охид эмэгтэйчүүдийг чингэлэгт хорьж, биеийг нь үнэлүүлсэн гэх хуурамч мэдээ цахим орчинд тархсан.
Энэ талаар Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, ахмад М.Дэлгэрмаагаас тодруулахад, “Олон нийтийн цахим сүлжээнд хуурамч хаягнаас Налайх дүүрэгт 20 гаруй охидыг чингэлэгт хорьж 3-5 мянган төгрөгөөр хятадуудад биеийг нь үнэлүүлж байна гэх ташаа мэдээ гарсан. Тус хэлтэст хүн худалдаалах гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээ бүртгэгдээгүй” гэв.
Иймд цахим сүлжээнд гарсан, эх сурвалжгүй худал мэдээнд итгэж, түүнийг тарааж, дамжуулахгүй байхыг тус хэлтсээс анхааруулж байна.