Төв цэвэрлэх байгууламжийг барих төслийн гэрээг байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар
хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын
групп оролцсон “Бээжин
констракшн инженеринг консорциум”-ын түншлэл шалгараад байна.
Тус түншлэлтэй
барилга
угсралтын ажлын гэрээг байгуулах ёслол БХБЯ-нд болж, БХБ-ын дэд сайд
Б.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, дээрх түншлэлд оролцсон БНХАУ-ын “Чайна
тисижу сивил инженеринг”
группийн захирал Ван Хай Тао нар гарын үсэг
зурав.
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг одоогийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусган БХБЯ хариуцаж буй юм. Олон жил шийдлээ хүлээж байсан энэхүү томоохон ажлыг гүйцэтгэхэд БНХАУ-ын Засгийн газраас манай улсад нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоод байгаа юм.
Цэвэрлэх
байгууламжийг ТЭЗҮ-д тусгасан технологийн дагуу гурван жилийн хугацаанд барьж ашиглалтад
оруулах бөгөөд Засгийн газар хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд төслийн
ажлыг гүйцэтгэхэд талууд тус бүр
50 хувийн оролцоотой байхаар зохицуулаад байгаа юм. Түүнчлэн
төслийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах барилгын материал, тоног төхөөрөмжийг
Монгол Улсад үйлдвэрлэж байгаа дотоодын үйлдвэр, ААН, байгууллагуудаас ханган нийлүүлэхээр
тусгасан юм. Ийнхүү нийслэл Улаанбаатар
хотын сая гаруй оршин суугчийн эрүүл, аюулгүй орчинд
амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх шинэ бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн
болоод байна.
Шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган ам дөрвөлжин бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай юм. Лагийг дулааны аргаар бүрэн боловсруулж био хий гарган, цэвэрлэх байгууламжийн өөрийн дотоодын эрчим хүчнийхээ хэрэгцээг 50 хувь хангах эко шийдэлтэй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт шинэ технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж байгаа ба цэвэрлэсэн усаа үйлдвэрийн технологийн хэрэгцээнд дахин ашиглахаар төлөвлөсөн юм.
Энэ нь АНУ-ын
Мянганы сорилын сангийн буцалтгүй тусламжийн 2-р компакт гэрээний хүрээнд
хэрэгжих бөгөөд “Ус
дахин боловсруулан ДЦС-уудын
хөргөлтийн системд ашиглах төсөл”-тэй уялдаж байгаагаар онцлог юм.
Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор, ахуйн бохир усыг манай улсын болон олон улсын стандартын шаардлагыг хангаж цэвэрлэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр болсон Туул гол, хүрээлэн буй байгаль орчны бохирдлыг багасгах, ажлын байр нэмэгдэх, хүн амын ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зэрэг нийгэм, эдийн засаг, экологийн онцгой ач холбогдолтой төсөл юм.
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр