Мөрөн сумын шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-02-05 00:24:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас улиран одож буй нохой жилдээ амжилт бүтээл гаргасан шилдгүүдийг тодруулж шагнаж урамшууллаа.


Энэ үеэр шилдэг төсөвт байгууллагаар Р.Эрдэнэцэцэг эрхлэгчтэй Улсын тэргүүний 2 дугаар цэцэрлэг”, боловсролын салбарын манлайлагчаар Нутгийн аваргууд сургуулийн багш дасгалжуулагч Б.Хишигбат, Солонго 4-р цэцэрлэг”-ийн хөгжмийн багш Б.БаярсайханЭрүүл мэндийн салбарын манлайлагчаар Гурван гал өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Сүнжидмаа,Соёл, спортын салбарын манлайлагчаар Монгол Улсын шатрын 3 удаагийн аварга, бүх ард түмний спартакиадын 2 удаагийн аварга, Хөвсгөл аймгийн шатрын 44 удаагийн аварга, 2018 оны Дэлхийн ахмадын шатрын аварга Б.Мягмарсүрэн нар шалгарав.


Мөн төр захиргааны байгууллагын салбарын манлайлагчаар Цагдаагийн хошууч Н.Алимаа, дэд бүтцийн салбарын манлайлагчаар Хот тохижилт үйлчилгээний төвийн ажилтан Б.Отгонтөгс,шилдэг брэнд бүтээгдэхүүнээр Шинэ амттан” компаний  “Сувд” бэлгийн багц, Хөвсгөл хүнс” компанийн  бэлгийн багц, “Хөвсгөл Титаник” компаний “Нутгийн брэндцайны багц, Батнаран цехийн эко бүтээгдэхүүн, шилдэг үйлдвэрлэл эрхлэгчээр “Өег-Жаргалан” компани, шилдэг худалдаа үйлчилгээний байгууллагаар “Баясгалан” зоогийн газар, шилдэг түнш байгууллагаар аймгийн Ахмадын хороо тус тус шалгарчээ.

Холбоотой мэдээ