Хугацаанаас нь өмнө сонгууль явуулах асуудлыг ард түмэнтэйгээ хэлэлцэхэд бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-04 11:22:42

КАРАКАС. /РИА Новости/. Парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах асуудлыг Засгийн газар ард түмэнтэйгээ хэлэлцэхэд бэлэн байна гэж Венесуэлийн Дэд Ерөнхийлөгч Делси Родригес мэдэгджээ.


“Бид бүхий л асуудлыг энхийн замаар, сонгуулийн түвшинд асуудлыг шийдвэрлэх, яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг уриалж байна. Улс орны нөхцөл байдлыг хэсэг бүлэг хүмүүс ганхуулахыг эрх баригчид эсэргүүцэж байна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ. 


Венесуэлийн Парламентын дарга Гуайдо өнгөрсөн 1 дүгээр сарын 23-нд өөрийгөө түр ерөнхийлөгчөөр зарласан юм. АНУ хийгээд өөр хэд хэдэн улс Гуайдог хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэхийн сацуу хууль ёсны гэж үзэхгүй байгаа Ерөнхийлөгч Николас Мадурогоос сөрөг хүчний эсрэг хүч хэрэглэхгүй байхыг шаардсан юм. Харин Н.Мадуро өөрийгөө хууль ёсны дагуу ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа гэж мэдэгдэж, сөрөг хүчний удирдагчийг АНУ-ын утсан хүүхэлдэй хэмээн хэлсэн байна. 

Холбоотой мэдээ