Ромын Пап АНЭУ-д айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-02-04 11:29:03

АБУ-ДАБИ. /BBC/. Ромын Пап Франциск Арабын Нэгдсэн Эмирт Улсад хүрэлцэн очсон нь Арабын хойгт хийж буй Ромын Папын анхны айлчлал болж байна. Түүнийг нийслэл Абу-Даби хотод ирэх үед угсаа залгамжлах хунтайж Шейх Мухаммед бен Заид ан-Нахайян угтан авчээ.


Ромын Пап шашны бага хуралд оролцож, мягмар гарагт 120 мянган хүнд хандан үг хэлэх ажээ. АНЭУ-ыг зорин хөдлөхийн өмнө тэрбээр Йемений дайны талаар үзэл бодлоо илэрхийлсэн юм.


Пап Франциск хэлэхдээ, урт хугацааны турш үргэлжилж буй зөрчилдөөний улмаас Йемений ард түмэн туйлдаж байна, маш олон хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэж байна гэжээ.


Гэсэн хэдий ч АНЭУ-д айлчлах үеэрээ энэ асуудлын талаар хөндөх нь тодорхойгүй байгаа юм. Саудын Араб тэргүүтэй эвсэл нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Йемений засгийн газрыг дэмжиж, тус улсад өрнөж буй иргэний дайнд оролцдог билээ. 

Холбоотой мэдээ