Нигерид шахцалдаан үүссэний улмаас олон хүн амь эрсэджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-02-13 09:49:16

АБУЖА. /RIA Novosti/. Нигери улсын өмнөд нутгийн Риверс мужид тус улсын Ерөнхийлөгч Мохаммад Бухари сонгуулийн өмнө сонгогчидтойгоо уулзаж, үг хэлсний дараа шахцалдаан үүссэний улмаас доод тал нь 14 хүн амиа алдсан тухай “Vanguard” сонинд мэдээлжээ.


Тус сонинд мэдээлснээр, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх уулзалт Порт-Харкорт хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон байна. Мохаммад Бухари цэнгэлдэх хүрээлэнг орхин гарсны дараа шахцалдаан эхэлжээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь намын дэмжигчид түгжээтэй хаалгаар хүчээр дайрч гарахыг оролдох үед унаж, олны хөлд гишгүүлсэн байна.


“14 хүн амиа алдсаныг би баттай нотолж чадна. Энэ тоо өөрчлөгдөж магадгүй. Гэмтэж бэртсэн бусад хүний биеийн байдлыг эмч нар хянаж байна” гэж Порт-Харкорт эмнэлгийн төлөөлөгч Кем Даниэль-Элебига мэдэгджээ.


Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Нигерид үндэсний ассамблейн болон ерөнхийлөгчийн сонгууль хоёрдугаар сарын 16-нд болно.

Холбоотой мэдээ