Таеквондогийн аймгийн аваргууд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-16 11:41:35

Говь-Алтай аймагт сүүлийн жилүүдэд таеквондогийн спорт эрчимтэй хөгжиж Алтайн тамирчид аймаг, улсын хэмжээнд төдийгүй олон улсын тэмцээнүүдээс алт, мөнгөн медалиудыг хүртсээр байгаа юм.

Таеквондогийн 2016 оны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн саяхан амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд Тонхил сум, Баян-Уул сум, Биеийн тамир спортын газрын дэргэдэх “Алтайн барс ” дэвжээний нийт 60 тамирчин өрсөлдсөн байна. Багийн нийлбэр дүнгээр  О.Ганбат дасгалжуулагчтай Тонхил сумын баг тамирчид тэргүүлж, Р.Түмэнбаатар дасгалжуулагчтай Баян-Уул сум, Биеийн тамир спортын газрын дэргэдэх “Алтайн барс ” дэвжээ удаах байруудыг эзэлсэн байна.

                                                                              Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ