Улсын байцаагч бүр эрсдэл гарахаас өмнө орчноо түрүүлж мэдрэх хэрэгтэйг онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-02-20 20:23:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, тусгай хамгаалалттай газрын улсын байцаагч нарт зориулсан “Иргэн төвтэй, үр дүнд чиглэсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлэх нь” зорилтыг хэрэгжүүлэхээр аймгийн улсын байцаагчдын зөвлөлгөөнийг зохион байгуулав.

Энэ үеэр тус аймгийн МХГ-ын Төрийн захиргаа эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Сарантуяа хэлсэн үгэндээ “Энэ онд улсын байцаагч бүр эрсдэл гарахаас өмнө орчноо түрүүлж мэдэр, өөрийгөө өөрчил, зөв хандлагатай бай, бусдын ямар нэгэн нөлөөнд битгий авт, бие биенээ дэмжиж тусал хамтран ажил, өөрийгөө бусдад зөв илэрхийлж сур, иргэдэд сэтгэл ханамжтай үйлчил” гэдгийг онцолж байв. Мөн энэ үеэр 2019 онд байцаагч бүр хууль тогтоомжийг сурталчлах, улсын байцаагч нарын өмнө ямар чиг үүрэг оногдож байгаа талаар мэдээлэл өгсөн бөгөөд зөвлөлгөөний үр дүнд хяналт шалгалт бүр үр дүнтэй байж эрсдэл буурсан, арилсан байх үр дүнг хүлээж байгаа ажээ. 


Холбоотой мэдээ