Зарим төрлийн гэмт хэрэг буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-02-18 13:53:06
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Он гарсаар аймгийн Цагдаагийн газарт 57 хэрэгт 13 хүн холбогдож хэрэг илрүүлэлт 22.2 хувьтай байна гэж Статистикийн хэлтэс мэдээллээ. Хэргийн илрүүлэлт өмнөх оныхоос 15.4 пунктээр өсчээ.

Нийт гарсан гэмт хэргийг ангилвал, 1.8 хувь нь хүчиндэх, 31.6 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, 8.8 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, 17.5 хувь нь залилах, хөрөнгө завших, 1.8 хувь нь малын хулгай эзэлж байна.  Үүнээс залилах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон хүчиндэх, хулгайн хэргүүд 23.1-79.2 хувиар буурчээ. Харин тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг хэрэг 2.5 дахин нэмэгдсэн бол хүний амь, дээрмийн хэрэг гараагүй байна. Гэмт хэргийн улмаас иргэдэд 137.1 сая төгрөгийн хохирол учирч гурван хүн нас барж 23 хүн гэмтсэн ба нийт хохирлын 20.9 хувийг нь нөхөн төлүүлжээ.

Гэмт хэрэгт холбогдсон 13 хүний 7.7 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 69.2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 53.8 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн ажээ. Нийт  89 жолоочийн авто машин жолоодох эрхийг нь  хассан байна. Энэ нь өмнөх оныхоос 24.6 хувиар буурсан үзүүлэлт юм. 

Холбоотой мэдээ