Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал эд, мал арвидна

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-18 07:42:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн улаан бар сарын 14. Сумъяа гараг. Үнэг одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаан нохой өдөр.


Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Мод

Наран 7 цаг 53 минутад мандан, 18 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай  болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал эд, мал арвидна.

                    

Холбоотой мэдээ