Монголын Хүүхдийн спортын VI их наадамд оролцох тамирчдаа тодрууллаа

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-02-19 13:36:15
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн сагсан бөмбөгийн идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 15-16-нд Мандалговь хотноо зохион байгуулж, ‘’Монголын Хүүхдийн Спортын VI их наадам’’-д оролцох тамирчдаа тодрууллаа.

Аймгийн Биеийн тамир спортын газраас зохион байгуулсан тус тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 6 багийн140 тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.

Багийн нэгдсэн дүнгээр Ц.Энх-Амар дасгалжуулагчтай Эрдмийн далай цогцолбор сургууль нэгдүгээр байр, Р.Дэндэв дасгалжуулагчтай Эрдэнэдалай сумын тамирчид хоёрдугаар байр, Б.Өнөболд дасгалжуулагчтай Говийн ирээдүй цогцолбор сургууль гуравдугаар байранд тус тус шалгарчээ.

Тус тэмцээний үеэр эрэгтэй, эмэгтэй шилдэг тамирчид, шилдэг төвийн тоглогч, шилдэг хүчний довтлогч, шилдэг хамгаалагч, шилдэг довтлогч, шилдэг холбогчдоо тодруулсан ажээ.   

Эрдэнэдалай сумын багш, дасгалжуулагч, спдортын мастер Р.Дэндэв “Шилдэг дасгалжуулагч”-аар шалгарсан байна. 

Холбоотой мэдээ