Америкийн "Patriot" пуужингуудыг 2020-2021 онд нийлүүлж эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-18 17:59:37

АБУ-ДАБИ. /ТАСС/. "Patriot" зенитийн пуужингийн системд зориулагдсан газар-агаар ангиллын пуужинг Арабын Нэгдсэн Эмират улсын армийн зэвсэглэлд 2020-2021 онд нийлүүлж эхлэх аж. 


Raytheon компани болон Арабын Нэгдсэн Эмират улсын Зэвсэгт хүчин газар-агаар ангиллын пуужинг нийлүүлэх 356 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан” хэмээн эх сурвалж мэдээлжээ.


Яг хэдэн пуужин захиалсан талаар “Raytheon” компанийн төлөөлөгч дурдаагүй хэдий ч хэдэн арван пуужин захиалсан болохыг тэрбээр онцлон тэмдэглэжээ. Арабын Нэгдсэн Эмират улс болон “Raytheon” компанийн хооронд байгуулсан энэхүү гэрээ нь зэвсэглэл худалдан авах хамгийн том хэлэлцээр болжээ. 

Холбоотой мэдээ