Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-18 18:32:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ, Монголын хуульчдын холбоо хамтран нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүжингарав", "Мишээл", "Драгон", "Оргил" салбаруудад хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөөг энэ сарын 20-ны өдөр өгнө.

Дээрх байгууллагууд хамтран сар бүрийн гуравдахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулах болжээ.

Бүтэн өдрийн турш үргэлжлэх тус өдөрлөгийн үеэр, төрөөс батлан гаргаж буй хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, сурталчлах, бусад хууль зүйн туслалцаа үзүүлэх тул иргэдийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

Холбоотой мэдээ