Завхан аймаг цахилгаангүй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2019-02-18 21:02:28

Завхан /МОНЦАМЭ/ Эрдэнэт-Булганы ЦДАШ-д гэмтэл гарч Хѳвсгѳл, Завхан болон Говь-Алтай аймгууд цахилгаангүй  болоод байна.

Диспетчерийн үндэсний төвөөс зөвшөөрөл авч хүчдэл дор залгах арга хэмжээ авсан боловч тодорхой бус хугацаагаар хүчдэл өгөх боломжгүй байдал үүслээ. Иймд Завхан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд нэн ялангуяа аймгийн Нэгдсэн эмнэлэг, халдвартын тасаг, хүүхдийн тасаг, уурын зуух гэх мэт бусад онцгой газрууд өөрийн цахилгаан эрчим хүчний нөөц эх үүсвэрээр ханган ажиллахыг “АУЭХС” ТӨХК-ний Завхан салбарын Диспетчерийн албанаас мэдэгдээд байна.

Мөн Завхан аймгийн 24 сумын ААНБ-уудыг цахилгаан эрчим хүчний нөөц эх үүсвэрээр хангахыг анхаарууллаа.

Холбоотой мэдээ