Лейборист намын илүү олон гишүүн намаасаа гарч магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-02-19 15:13:35

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Лейборист намын удирдлагууд гишүүдийнхээ шаардлагыг сонсохгүй бол илүү олон гишүүн намаас гарах шийдвэрт хүрч магадгүй гэж тус намын дарга Жереми Корбинд анхааруулсан байна.


Энэ долоо хоногийн даваа гарагт Лейборист намын долоон гишүүн “Brexit” болон семитийн эсрэг үзлийн /Еврейн эсрэг үзэл/ талаархи Ж.Корбины хандлагыг эсэргүүцэн намаасаа гарахаар болсон тухайгаа олон нийтэд зарласан ажээ.


Ж.Корбиныг шүүмжлэгч Ян Остин, "семитийн эсрэг хандлагаа өөрчлөхгүй бол бусад гишүүн намыг орхих асуудалд илүү нухацтай хандах болно" гэж мэдэгджээ.


Дээрх долоон гишүүн нь улс төрийн шинэ нам байгуулахгүй хэдий ч “шинэ улс төрийг цогцлоох”-ын тулд өөрсөдтэйгээ нэгдэхийг Лейборист нам болон бусад намын гишүүдэд уриалсан байна.


Намаасаа гарсан гишүүдийн нэг Лусиана Бергерийн хэлснээр, Лейборист нам бүхэлдээ семитийн эсрэг үзэлтэй болсон бөгөөд тэрбээр энэ намын гишүүн байхаас ичих болсон байна. 

 

Холбоотой мэдээ