"Дулаан орчин-хэрэглэгчийн ая тух-2019” аяны хүрээнд саатал гараагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-02-19 17:01:07

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2018-2019 оны өвлийн оргил хүйтний үед дулаан түгээх, хангах үйл ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдал, хэрэглэгчийн санал, хүсэлтийн барагдуулалт, баримт бичгийн бүрдэл зэргийг шалгаж, аваар, саатлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Дулаан орчин-хэрэглэгчийн ая тух-2019” аяныг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 14-ний хооронд зохион байгууллаа.


Аяны хүрээнд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл авсан Эрдэнэбулган, Булган, Ихтамир, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл, Хотонт, Цэнхэр, Тариат сумдын 10 төсөвт болон аж ахуй нэгж байгууллагыг хамруулсан байна.

Аяны явцад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны өдөр тутмын параметрийн мэдээг утсаар холбогдон авч гэмтэл, сааталгүй, стандартын дулаанаар хэрэглэгчдээ хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажилласан бөгөөд нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дулаан хангамжийн үйл ажиллагаанд гэмтэл, саатал гараагүй байна. Мөн аймгийн төвийн тусгай зөвшөөрөл эзэмшигч “Гурван тамир”, “Адуучин удам” ХХК-нд хяналт, шалгалтыг газар дээр нь хийжээ.

Холбоотой мэдээ